Чех улсад ажиллаж, амьдарч буй монголчууд үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо байгуулж, ахны тэмцээнээ зохиожээ.
Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч 25-ны өдөр Кутна Хора хотноо тус холбооныхон анхны барилдаанаа зохион байгуулжээ. Тус барилдаанд 32 бөх зодоглож шөвгийн дөрөвт аймгийн начин Б.Энхтүвшин, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат сумын заан Р.Банзар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан Т.Дамбаравжаа, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан Б.Энхбаяр нар тунан, сумын заан Б.Энхбаяр түрүүлж, аймгийн начин Б.Энхтүвшин үзүүрлэжээ.