Яармаг дахь Эх, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэснийхээ бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн хэрэг өнгөрөгч Баасан гараг /2023.11.24/-т гарсан билээ.
Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа юм. Тиймээс өнөөдрийн байдлаар хэн нэг албан тушаалтанд хариуцлага тооцсон зүйл байхгүй байгаа аж. Урьдчилсан байдлаар сувилагч шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариурт соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакци өгсөн гэдгийг тогтоосон байдаг. Гэсэн ч энэ нь эцсийн байдлаар тогтоогдоогүй тул сувилгач болон эмнэлгийн ажилчдад одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй байгаа. Харин мөрдөн шалгах ажиллагааны дараа хариуцлагын асуудал яригдана гэдгийг эх сурвалж мэдээллээ.