Хятадаас олдсон олон зуун занданшуулсан шарилын гарал үүслийг эрдэмтэд дахин олж тогтоожээ

Хятадаас олдсон олон зуун занданшуулсан шарилын гарал үүслийг эрдэмтэд дахин олж тогтоожээ

Хятадын баруун хэсэгт орших Шинжаан мужийн Таримын сав газрын оршуулгын газраас 4000 жилийн өмнө амьдарч байсан байх магадлалтай олон зуун занданшуулсан шарилын гарал үүслийг эрдэмтэд дахин олж тогтоосон талаар "National Geographic" сайт мэдээлжээ. 

Энэхүү мэдээлэлд дурдагдсанаар эдгээр шарилуудыг анх 20-р зууны эхээр Европын судлаачид олж эхэлсэн бөгөөд тухайн үедээ Сибирийн хүрэл зэвсгийн үеийн малчин, тариачин гаралтай Баруун Европын генетик, соёлтой холбоотой хүмүүс гэж тодорхойлж байжээ. Харин саяхны судалгаагаар эрдэмтэд олдворуудыг Баруун Азиас Төв Азируу нүүж ирсэн эртний Хойд Евроазийн үр удам бөгөөд орчин үеийн Америкийн уугуул иргэдтэй генетикийн хувьд холбоотой гэж үзсэн байна. 

Учир нь судалгааны явцад шарилуудын хувцас хэрэглэл, хадгалалт зэргээс ийнхүү тодорхойлсон байна. Эрдэмдийн үзэж байгаагаар тухайн шарилуудын хамгийн эртнийх нь 2100 орчим жилийн настай байгаа бол хамгийн сүүлд олдсон шинэ шарилууд нь МЭӨ 500 жилийн настай гэж тооцоолжээ.

Тус олдворууд дундаас хамгийн алдартай нь гоо үзэсгэлэнт Сяохэ гэх эмэгтэйн шарил аж. Учир нь тухайн шарилыг 2003 онд археологичид олоход хумс, үс, арьс нь амьд мэт хадгалагдсан байжээ. Тухайн шарилыг олсон газрын нэрээр ийн нэрлэсэн байна. Үзэсгэлэнт Сяохэгийн олдвор нь 3800 жилийн настай ба эсгий малгай, гоёл чимэглэл зүүсэн байдалтайгаар олджээ. Одоогоор эрдэмтэд түүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж чадаагүй байгаа аж. Харин энэхүү занданшуулсан шарилуудын төгс хадгалалтын тухай эрдэмтэд ихэд гайхширч ирсэн байна. Учир нь энэ шарилуудыг хэн нэгэн зориуд занданшуулаагүй ба Таримын сав газрын өвлийн хүйтэн, хуурай агаар, давслаг орчин нь аажмаар занданшуулсан гэж тодорхойлжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

А.Булганчимэг