ШУУРХАЙ: Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль сурагчдын ариун цэврийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байжээ

ШУУРХАЙ: Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль сурагчдын ариун цэврийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байжээ

Орос, Япон, Англи, Солонгос, Хятад, Герман хэлний  гүнзгийрүүлэн сургалттай Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургууль нь сургуулийнхаа хүүхдүүдийн бие засах өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4.1 дэх хэсэгт "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах"-ыг хориглоно гэж заасан байдаг. Тэгвэл тухайн сургууль нь охид болон хөвгүүдийн бие засах өрөөнүүдэд хяналтын камер суурилуулсан байжээ. Харин сургуулийн зүгээс энэхүү үйлдлээ "Сурагчдын дунд үе тэнгийнхний дээрэлхэлт ариун цэврийн өрөөнд явагддаг. Мөн сурагчид тус газарт электрон тамхи татах явдал цөөнгүй гаргадаг. Тиймээс хүүхдүүдийг айлгах зорилгоор камер суурилуулсан" хэмээн тайлбарлаад байгаа аж. 

Гэтэл ариун цэврийн өрөөнд суурилуулсан камеруудын хоёр нь тогонд залгаатай байжээ. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ХЭҮК 23 дугаар сургууль дээр ажиллаж, нөхцөл байдлын үнэлгээ хийгээд байгаа аж. Мөн энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.