Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч, тус хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн.
Улмаар энэ хугацаанд алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй байх нөхцөл үүсээд буйг бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл өнөөдрийн /2023.09.20/ Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Монгол Улс олимпод цагаан туг дор оролцох эрсдэл үүссэн тул ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг ажиллахаар болжээ.