ШУУРХАЙ: Шүүгдэгч Б.Ганхуяг "хамгаалалт гаргаж өгөх"-ийг хүслээ

ШУУРХАЙ: Шүүгдэгч Б.Ганхуяг "хамгаалалт гаргаж өгөх"-ийг хүслээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Шүүх хурлын үеэр шүүгдэгч Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нүүрсний хэргийг илрүүлэхэд хууль шүүхийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, "хамгаалалт, баталгаа гаргаж өгөх"-ийг хүслээ. Тэрбээр "Надтай холбоотой байж болох хүн баригдаж, хоригдож шалгагдаж байгаа. Гэтэл яг шалгагдах ёстой хүмүүс нь шалгагдахгүй байна. Чингис хаан банктай холбоотой хэргийг надад хамаатуулж байна. Гэтэл Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой зүйлийг сугалаад аваад үлдсэн байна лээ. Үнэхээр шалгах бол МАН-ынхан, нүүрсний хэрэг холбоотой бүх хүнийг шалгах шаардлагатай. Тиймээс намайг суллаад, хамгаалалт гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна" гэв.