"Орбита" эмнэлэгт нүдний хагалгаанд ороод хохирсон гэх иргэн хуулийн дагуу төрийн байгууллагуудаар 59 хоногийн турш, гомдол гаргаж, хохирлоо барагдуулахаар явсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй ьталаар есдүгээр сарын 13-ны өдөр Улсын ерөнхий прокурорт хандаж, мэдээлэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр 66 дахь өдрөө хохирлоо барагдуулахаар "Орбита" эмнэлгийн гадна суулт зарлаж буй тус иргэнээс мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр, "Би 2019 онд анх нүдэндээ багахан хэмжээний гэмтэл аваад 2023 оны нэгдүгээр сард "Орбита" эмнэлэгт хандахад хагалгаа хийхгүй бол болохгүй гэсэн. Тус эмнэлгийн тайлбар, зөвлөмжийг нь хүлээн авч хагалгаанд орсон хэдий ч хараа сайжралгүй гурван удаа хагалгаа хийсэн. Хагалгаа хийх тусам миний нүдний зовуурь, гоо сайхны байдал улам дордсон. Сүүлдээ ажил хийх ч аргагүй болоод ажлаасаа гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар энэ эмнэлэгтээ зууралдаад 10 гаруй буюу нийт 166 дахь хоногтоо явж байна. "Орбита" эмнэлэг мэдэгдэл хийхдээ миний нэрийг зарласнаас болж, эрх зүйн байдал маань дордоод зогсохгүй гэр бүлийн байдал хүндэрч, үр хүүхэд маань ч сургуульдаа явахгүй байгаа. Би одоо энэ эмнэлгээс хүлээх зүйл алга. Эрүүл мэндийн яаманд л хандаж байна. Олон хүнийг хохироож буй энэ эмэнэлэгт яаралтай арга хэмжээ авч, лецензийг нь цуцлахийг хүсч байна" гэлээ.
ҮЗЭХ: