Мексик улсын конгресс өнгөрсөн мягмар /2023.09.14/ гарагт түүхэндээ анх удаа харь гарагийн амьд биетийн асуудлаар сонсгол зохион байгуулж, энэ үеэр харь гарагийн биет гэх хоёр цогцсыг үзүүлж, "1000 гаруй жилийн настай" хэмээн танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл зарим эрдэмтэн, судлаачид тухайн харь гарагийн биетийн жижиг хэсгүүдийг "Олон газраас цуглуулсан амьтан, хүний ясаар угсарсан цогцос байж магадгүй" гэж үгүйсгээд байсан юм. Тиймээс дахин судалгаа хийжээ. Тодруулбал, Мексикийн эмч нарын энэ сарын 18-ны өдөр /2023.09.18/ хийсэн шинжилгээгээр тухайн биет нь нэг цул араг яс байсан бөгөөд угсраагүй болох нь тогтоогдсон” гэдгийг эмч нарын баг мэдэгдлээ. Харин энэхүү мэдэгдлийн дараа ч эрдэмтэн судлаачид, харь гараг сонирхогчид маргалдсаар байгаа талаар sky.news.com мэдээллээ.
А.Булганчимэг