"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 12-ны өдөр болохоор товлогдсон байсан ч шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэх өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байна.
Тус шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.