ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг нар нь "Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцоно" хэмээн уулзахыг хориглосон шийдвэрээ өөрчлүүлэхээр шүүхэд ханджээ

ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг нар нь "Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцоно" хэмээн уулзахыг хориглосон шийдвэрээ өөрчлүүлэхээр шүүхэд ханджээ

Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой хэд, хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаа. Тухайлбал, IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдан хорьж шалгаж байгаад тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, компанийн хувьцаа эзэмшигч нарыг хоорондоо уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Харин уг мөрдөн ажиллагаа явагдаж байх үеэр буюу энэ сарын 17 /2023.09.17/-ны өдөр "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр нь зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан.  

Тэгвэл энэхүү харамсалтай хэрэг, явдалтай холбогдуулж IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар  болох О.Мөнхжин, Б.Гантиг нар нь шүүхэд хүсэлт гаргажээ.

Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүс нь "Талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцох"-ын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "Тодорхой хүнтэй уулзахыг хориглох" таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2023.09.19/ хандсан байна. Харин шүүх тэдний хүсэлтийг хэрхэ шийдвэрлэх нь анхаарал татаж байна. Бид хэрэг явдлын талаар эргэн мэдээлэх болно.