ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55кг-ын жинд Монгол улсын шигшээ багийн тамирчин энэ оны Азийн Тивийн дэд аварга ОУХМ Чинболдын Отгонтуяа өчигдөр эхний барилдаанаа Дэлхийн хошой аварга Харүна Окунатай хийж 9:2 оноогоор ялагдал хүлээсэн.
Харүна Окуна, Канадын Карла Годинез, Молдавын Мариана Драгутан нарыг ялж ДАШТ-ий финалд шалгарснаар манай тамирчинд дагах барилдаан гарсан.
Өнөөдөр тус жингийн дагах барилдаанд манай тамирчин Беларусийн Арина Мартинаватай учирч эхний үед 0:4-өөр хожигдож явахдаа бүхэл буюу 4 оноогоор тонгорч цэвэр дарж дутуу гаргалаа.
Түүний дараагийн өрсөлдөгч бол өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Канадын Карла Годинез юм.