Украины Ерөнхийлөгч В.Зеленский эхнэрийнхээ хамтаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт хотод ирсэн ба тэрбээр дараа нь АНУ-д албан ёсны айлчлал хийнэ хэмээн BBC агентлаг мэдээлжээ.
В.Зеленскийн энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалыг урьдчилж мэдэгдсэн нь өмнөхөөсөө ялгаатай болж байгаа ба харин тэрээр энэ удаа яг яаж далайг туулсан нь тодорхойгүй байгаа аж. Сонирхуулахад, 2022 оны 12 дугаар сард В.Зеленскийг АНУ-д айлчлал хийх үеэр түүний аюулгүй байдлыг тус улсын агаарын хүчин болон далайн флотууд хариуцаж байсан юм.
Харин энэ өдрүүдэд болж буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров үг хэлэх ба энэ үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцох нь тодорхойгүй байгаа аж. Тодруулбал, В.Зеленский орон нутгийн цагаар мягмар гараг /2023.09.19/-т болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бөгөөд лхагва гараг /2023.09.20/-т Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан болох ажээ.
Эх сурвалж: BBC