Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжгийн зохиолыг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа 143 удаа тоглож, нийт 83070 үзэгчдэд хүргэсэн.
Тус жүжгийг өнгөрсөн сарын 01-ний /2023.07.01/-ний өдрөөс эхлэн англи хэлээр Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа дахин тоглосон. Тэгвэл тус жүжгийг есдүгээр сарын 19-21 хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотын Эзэн Хороо Их театрт тоглохоор болж, өнөөдөр үзэгчдийн хүртээл болгож байна.