Ливид үерийн улмаас нас барагсдын тоо 11300-д хүрчээ

Ливид үерийн улмаас нас барагсдын тоо 11300-д хүрчээ

Ливийн зүүн хэсгийн Бенгази, Сус, Дерна, Аль-Марж хотууд есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн орсон их хэмжээний борооны улмаас үерт өртөж, олон мянган хүн сураггүй болсон тул нас барагсдын тоо огцом нэмэгдэж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн /2023.09.18/ байдлаар 100 мянга гаруй хүн амьдардаг Дерна хотод нас барагсдын тоо 11300-д хүрсэн талаар НҮБ мэдээлжээ. Мөн эцсийн дүн одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн олон мянган хүн сураггүй болсон хэвээр байгаа тул дээрх тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC