БЗС-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг УПЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөгчид шалгаж байна

БЗС-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг УПЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөгчид шалгаж байна

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор хэрэг бүртгэлт явуулж эхэлжээ.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байгаа аж.

Ажлын хэсэг тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3,069 суралцагчид олгосон 230 орчим тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байгаа талаар Улсын Прокурорын Ерөнхий Газраас мэдээллээ.