Засгийн газрын тавдугаар сарын 18 /2023.05.17/-ны өдөр болсон хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Түүнийг Завхан аймгийн засаг даргаар ажиллуулахаар МАН-аас шийдвэрлэсэн тул тус шийдвэрийг Засгийн газраас гаргасан байх талтай байдаг. Учир нь Засгийн газрын тус шийдвэрийн дараа Завхан аймгийн МАН-ын хороо хуралдаж Г.Өнөрбаярыг тус намын хорооны даргаараа сонгосон байдаг. Тэгвэл өнөөдөр /2023.06.02/ Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, 50 гаруй хувийн саналаар Г.Өнөрбаярыг тус аймгийн засаг даргаар сонгож, Засгийн газарт уламжлахаар болжээ.