Японы Japan Airline компани монголд дөрвөн шөнө, таван өдөр аялах япончуудад зориулж захиалгат нислэг үйлдэх болсноо зарлажээ

Японы Japan Airline компани монголд дөрвөн шөнө, таван өдөр аялах япончуудад зориулж захиалгат нислэг үйлдэх болсноо зарлажээ

Японы Japan Airline иргэний агаарын тээврийн компани ирэх наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад аялах иргэдэд зориулж Нарита-Улаанбаатарын хооронд захиалгат нислэг үйлдэх болсноо өчигдөр /2023.06.01/ зарласан байна. 

Тодруулбал, Наритагаас 8 дугаар сарын 24, 28-нд нисч, Улаанбаатараас 8 сарын 28, 9-р сарын 1-нд буцах нислэг хийхээр болжээ. Өглөө Японоос гарах нислэг Наритагаас хөдөлж, үдээс хойш Улаанбаатарт ирэх бол буцах нислэг үдээс хойш Улаанбаатараас хөдөлж, орой Наритад ирэх хуваарьтай байгаа ба энэ үеэр Boeing 767-300ER онгоц үйлчлэх ажээ. Эдгээр нислэгүүд нь Монгол орноор дөрвөн шөнө, таван өдрийн аялал багтжээ. Сонирхуулахад, Засгийн газраас 2024 оныг хүртэл “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. 

Эх сурвалж: news.yahoo.co.jp

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө