ТОДРУУЛГА: Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаас нь огцруулах асуудал ЗГ-ын түвшинд яригдаагүй гэв

ТОДРУУЛГА: Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаас нь огцруулах асуудал ЗГ-ын түвшинд яригдаагүй гэв

Өнгөрөгч лхагва гараг /2023.05.31/-т хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэх, сонгуулийг холимог системээр явуулах Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. 

Харин тус Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Даваасүрэн эсэргүүцсэн мэдэгдэл хийж, Засгийн газрын бодлогоосоо эсрэг санал ч өгсөн юм. Иймд "УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын албан тушаалаас нь огцруулах гэнэ” гэсэн яриа ч улс төрийн хүрээнд гарч, зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч энэ тухай мэдэгдсэн. 

Тэгвэл Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг албан тушаалаас нь огцруулах асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түвшинд яригдсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүний албан тушаалаас нь огцруулна гэх олон нийтийн сүлжээнд яриад байгаа мэдээлэл худлаа. Энэ талаар Засгийн газрын түвшинд яригдаагүй” гэсэн мэдээллийг өглөө. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө