БНСУ-д амьдарч буй эмэгтэйчүүдэд "Алдарт эхийн одон" гардуулжээ

БНСУ-д амьдарч буй эмэгтэйчүүдэд "Алдарт эхийн одон" гардуулжээ

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын хэмжээнд энэ онд 10785 ээж “Алдарт эх” одон гардан авснаас БНСУ-д сурч хөдөлмөрлөж байгаа 20 ээж “Алдарт эх“ нэг, хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаажээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад улсад оршин суугаа 110 ээж, үүнээс БНСУ-д суугаа I зэргийн одонг 2, II зэргийн одонг 18 ээж хүртсэн байна. Иймд Элчин сайд Э.Сарантогос “Алдарт эх” I,II зэргийн одонг гардуулан өгч баяр хүргэсэн байна. 

“Алдарт эх” I, II зэргийн одонт Очирын Гэрэлтуяа, Хүрэлбаатарын Энхтуул, “Алдарт Эх” II зэргийн одонт Мижиддоржийн Бунъяасүрэн, Мэндсайханы Даваадолгор, Чинбатын Отгонцэцэг, Магсарын Удамцог, Эрдэнэбилэгийн Энэрэл, Содномын Оюу-Эрдэнэ, Төмөр-Очирын Дөлгөөнмөнх, Төмөр-Очирын Дэлгэрмөнх, Оргодолын Хэрлэнцэцэг, Ганболдын Дэлгэрмаа, Эрдэнэчимэгийн Бямбацэцэг, Төрбатын Мөнхзаяа, Алтансүхийн Золзояа, Батбаярын Саруул, Эрдэнэбулганы Алтаннамар, Энхсайханы Болортуяа, Алтангэрэлийн Алимаа, Балдангийн Бальдирмаа нарт Элчин сайд Э.Сарантогос эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөжээ. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө