Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Орхон, Сэлэнгэ,  Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод-Монголын +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө