Гүн галуут орчмын хос хунгийн үүрэнд мониторинг судалгаа хийжээ

Гүн галуут орчмын хос хунгийн үүрэнд мониторинг судалгаа хийжээ

Монгол улсын их сургууль, Пусаны үндэсний их сургууль болон Монголын шувуу судлалын нийгэмлэгийн хамтарсан хунгийн мониторинг судалгаа амжилттай эхэллээ. 

Мониторинг судалгаа хийх хамгийн эхний хунгийн үүрнүүд нь Гүн галуут орчмын ус намгархаг газар, хун нуурт буй хос хунгийн үүрнүүд байжээ. 

Судалгааны үеэр манай улсын судлаачид хун нуурын төв хэсэгт байрлах хунгийн үүрний эргэн тойрон дох уут, хуванцар хаягдлыг түүж цэвэрлэсэн байна. 
Тун удахгүй хунгийн өндөгнүүд хагарч хөөрхөн дэгдээхэйнүүд хорвоо дээр мэндлэх тул та бүхэн хунгийн үүр, усны шувуудтай нуурт очихдоо шувуудыг үргээхгүй, айлгахгүй байхыг Монголын шувуу судлалын нийгэмлэгээс анхаарууллаа.