Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.05.31/ Бүгд найрамдах Энэтхэг Улсын засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа гэх мэдээлэл цахим хуудсандаа байршуулсан. Гэвч тус мэдээллийг нялтлахад тавдугаар сарын 31-ний өдөр буюу өнөөдөр бүртгэлийн хугацаа нь дуусаж буй тэтгэлэг байгаа нь олны шүүмжлэлд өртөөд байна.
Тодруулбал, Тус зар мэдээлэлд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-с дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн (физик, хими, биологи хичээл заавал судалсан байх) сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар бүртгүүлнэ. Мөн ингэхдээ дараах зүйлсийг анхаарах аж.
- Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой.
- Өргөдөл гаргагч нь бүрэн дунд боловсролын түвшиндээ математик, физик болон химийн хичээл зайлшгүй судалсан байна.
- Өргөдөл гаргагч нь англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд Элчин сайдын яамнаас англи хэлний шалгалт авна гэжээ.