"Шведийг ирэх долоо хоногт НАТО-д элсүүлнэ гэж найдаж байна" хэмээн АНУ-ын тал мэдэгджээ

"Шведийг ирэх долоо хоногт НАТО-д элсүүлнэ гэж найдаж байна" хэмээн АНУ-ын тал мэдэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, "Шведийг ирэх долоо хоногт НАТО-д элсүүлнэ гэж Вашингтон найдаж байна" гэж мэдэгджээ.

Тодруулбал, Э.Блинкен Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссонтой Шведийн Лулеа хотод хийсэн хамтарсан мэдэгдлийнхээ үеэр "Бидэнд ийм зүйл тохиолдож болно, болох ёстой гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бид Шведийг ирэх долоо хоногт НАТО-д элсүүлнэ гэж найдаж байна" гэж мэдэгджээ.  Сонирхуулахад, Коран судар шатаасан үйл явдал нь Туркийн эсэргүүцэлтэй тулгарч Шведийг НАТО-д элсүүлэх үйл явцыг түр зогсоогоод байсан юм. Данийн хэт барууны үзэлт Страм Курс намын тэргүүн Расмус Палудан нь Швед дахь Туркийн элчин сайдын яамны гадаа Коран судрыг олны өмнө шатаасан юм. 

Эх сурвалж: BBC