Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.                                           

Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.