Өнгөрөгч хоёрдугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, эрэн хайх аврах баг илгээх шийдвэр гаргасан байдаг.
Үүний дагуу газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан.
Тэгвэл аврах багийн алба хаагчдад урамшуулал тооцож олгоно хэмээн мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй гэх мэдээлэл гарсан. Урамшууллыг олгох чиглэлд Онцгой байдлын албаны удирдлагууд ажиллаж байгаа бөгөөд Засгийн газын хуралдаанаар орсоноор эцэслэгдэн шийдвэрлэхээр болжээ.