Дорнод аймагт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн талаар онцгой байдлын албанаас мэдээллээ.