Италид жуулчдын дарвуулт онгоц хөмөрч, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Италийн хойд хэсэгт орших Лаго-Мажоре нууранд өчигдөр /2023.05.28/ дарвуулт онгоц хөмөрч, нэг хүн амиа алдсан талаар BBC мэдээлжээ. Жуулчдын дарвуулт онгоцонд гадаадын жуулчдын багтай нийлсэн 20 гаруй хүн байсан аж. Онгоц хөмөрч, живэх үеэр 19 хүн нуурын эрэг хүртэл сэлж чадсан байна. Амиа алдсан хүн эрэгтэй бөгөөд одоогоор гурван хүн сураггүй байгаа аж. Италийн аврах багийнхан одоогоор эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.