Коронавируст халдварын 664 тохиолдол шинээр батлагджээ

Коронавируст халдварын 664 тохиолдол шинээр батлагджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Коронавирусийн өвчлөл, хувилбарын тандалт, орны ачааллын талаар мэдээлэл хийлээ.

Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, "Дэлхий дахинд тавдугаар сарын байдлаар нийт 766 сая хүн коронавируст халдвараар өвчилсөн бөгөөд 6.9 сая гаруй нас баралт бүртгэгджээ. Сүүлийн долоо хоногийн байдлаар дэлхий нийтэд 2.3 сая тохиолдол батлагдсан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Манай улсын хувьд тавдугаар сарын 13-19 хооронд нийт 664 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Өвчлөлийн байдлаар Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар аймгуудад өмнөх долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 1.4 хувь нь нэн хүнд, 78.5 хувь нь хүндэвтэр, 13.1 хувийг нь хөнгөн зэрэглэлтэй байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар өвчлөлийн тоо нэмэгдсэн тул иргэд амны хаалтаа тогтмол зүүж, ариун цэврийн дүрмээ баримталж, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авахыг иргэд нийтэд анхааруулж байна" гэлээ




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө