Малаа хариулж яваад сураггүй алга болсон 13 настай хүүг эрэн хайж байна

Малаа хариулж яваад сураггүй алга болсон 13 настай хүүг эрэн хайж байна

Малаа хариулж явсан 13 настай хүү сураггүй алга болсныг эрэн хайж байна хэмээн Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь давхиж ирсэн тухай дуудлагыг шөнө 00:53 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д 13 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ