ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд таван сангийн мэдээллийг ил болгож байгаа талаараа мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр дүүргүүдийн газар олголтын мэдээллийг ирэх долоо хоногт ил болгоно гэлээ. Тодруулбал тэрбээр "Одоо нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил тод болгоод байна.
2021-2023 онд Улаанбаатарт олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж оруулсан. Дүүргүүдийн газар олголтын мэдээллийг шаардаж байгаа. Одоогоор долоон дүүргээс үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ирүүлээд байна. Тэгэхээр ирэх долоо хоногт үе үеийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгосон мэдээлэл нь ил болно. Мөн өнөөдөр нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй болгож байршууллаа" гэлээ.