О.Дашпагма: Улаанбурхан өвчин нэмэгдэж байгаа тул энэ сараас эхлэн бага насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

О.Дашпагма: Улаанбурхан өвчин нэмэгдэж байгаа тул энэ сараас эхлэн бага насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Халдварт судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдал болон нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, "Улаан бурхны эсрэг вакцинд хамрагдалтыг 95 хувь болон түүнээс дээш байлгах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Гэтэл цар тахлын улмаас 95 хувиас багассан нь вакцинд хамрагдах ёстой хүүхдүүд  цаг тухайдаа хамрагдаж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. Тиймээс зорилтот насны хүүхдүүдийг Улаанбурхан, Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ сараас эхлэх гэж байна.

Дархлаажуулалтын ээлжит арав хоногийг тавдугаар сарын 29-өөс эхлэн улс орон даяар 10 сартайгаас эхлэн найман нас хүртэлх хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн.

Улаан бурхан өвчинд бага насны хүүхдүүд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ вакцинжуулалтад заавал хамруулах шаардлагатай бөгөөд заасан цаг хугацаанд буюу тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжлэх нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

30 минутын өмнө