Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2023.05.26/ шөнийн цагаар ресторан пабд БНХАУ-ын 10 гаруй иргэдтэй архидан согтуурсан байж болзошгүй талаарх мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэлд тэрбээр албан ёсоор өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчихөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ. Хариу өгье.
- Монгол улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компаний төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай хоёр орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.
- Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултанд хариулсан байдаг.
- Орой Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож Монгол Улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж суусан.
- Арга хэмжээнд би 1 цаг 30 орчим минут суухдаа юун архи дарс уух, тоглох, хоёр орны хамтын ажиллагаа, айлчлалын талаар санал бодлоо ярьж байлаа.
Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ. Намайг муулах ч яах вэ. Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ. Энэ ... гэдгийг шүүхэд өгнө өө, арай хэтэрч байна. БНХАУ-ын Элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ л гэл ээ. Хоёр улсын хооронд сэв суулгах юм болж байна" гэв.
ҮЗЭХ: