ЦУОШГ: Туул голын зарим хэсгээр усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, маш их бохирдол үүссэн байна

ЦУОШГ: Туул голын зарим хэсгээр усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, маш их бохирдол үүссэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул голын усны чанарын төлөв байдлыг судалжээ.

Туул голын усанд 2023 оны дөрөвдүгээр сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт хотоос дээш болон хот орчимд 75.6-117.5 мкСи /см; хотоос доош хэсэгт 70.8-1032.1 мкСи/см-т хэлбэлзэж байна. Байгалийн ерөнхий эрдэсжилт хэмжээгээр хотоос дээш хэсэг “Бага” эрдэсжилттэй ангилалд байгаа ба хотоос доош хэсэг “Маш их эрдэсжилттэй” гэж үнэлэгджээ.

Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим Улаанбаатар хотоос дооших Сонгино доод цэгээс Хадан хясаа цэгийн орчимд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас 0.30 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 21.1-85.3 дахин, аммонийн азот /NH4-/-ын агууламж 39.6-41.4 дахин; эрдэс фосфор /P/-ын агууламж 16.3-23.6 дахин давж, хүчил төрөгчийн горим алдагдаж  онцгой их бохирдлын түвшинд ажиглагдаж байгаа аж.

Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд болох Төв ЦБ 62.4%, Нисэхийн ЦБ 95.6%, Био орон сууц ЦБ 96.7%-тайгаар цэвэршүүлсэн усыг Туул голд тус тус нийлүүлж байна гэж ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсээс мэдээлжээ.