Ц.Магалжав: Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн

Ц.Магалжав: Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөл болон Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Ажлын албаныхан дасгалжуулагчид, бөхчүүд,  бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй хийх  нээлттэй уулзалт Монгол улсын бөхийн өргөөнд болж байна.

Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Үзэсгэлэн болгогч усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Түүний мэдээлж буйгаар Улсын арслан Э.Оюунболдоос допинг буюу сэргээшийн төрлийн S1 ангиллын бодис илэрсэн байна. 

Мөн тэрбээр, "Бид бөхийн эрх ашгийг хамгаалах үүднээс ирж уулзаад, тайлбар өгөх болов уу гэж хоёр сар гаран хүлээсэн боловч ирж уулзаагүй, огт холбоо бариагүй тул ийнхүү нэрийг нь зарлаж байна" гэлээ.