Америкийн “Time” сэтгүүл  “New Jeans” хамтлагийг “Дэлхийг удирдах залуу үеийнхэн”-ий нэгээр нэрлэжээ

Америкийн “Time” сэтгүүл “New Jeans” хамтлагийг “Дэлхийг удирдах залуу үеийнхэн”-ий нэгээр нэрлэжээ

Өмнөд Солонгосын "New Jeans" охидын хамтлагийг Америкийн "Time" сэтгүүлээс Дэлхийг удирдах залуу үеийнхэн”-ий нэгээр нэрлэжээ. Тэд шинэ гаргасан дуу бүрээрээ дотоодын болон гадаадын бараг бүхий л хөгжмийн чартуудыг тэргүүлээд байгаа юм.

Их Британийн жүжигчин Флоренс Пью, гольфчин Мэттью Фицпатрик зэрэг 20-30 насны урлаг, спортын салбарын олон алдартнууд “Time” сэтгүүлийн уг жагсаалтад багтсан бөгөөд К-ПОП салбараас ганц New Jeans хамтлаг л багтсан байна.

New Jeans хамтлагийг маш богино хугацаанд дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан, шинэлэг дүр төрх, хөгжмийн авьяасаа гайхуулж буй орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлох алдартнуудын нэг хэмээн тодотгожээ.