ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн таван оюутан Японы хамгийн том нисэхийн компанид дадлага хийнэ

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн таван оюутан Японы хамгийн том нисэхийн компанид дадлага хийнэ

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн таван оюутан Японы хамгийн том нисэхийн компанид дадлага хийхээр болжээ.

Тодруулбал, Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курсийн Б. Дөлгөөн, Д.Төгсбилэг, М. Дэлгэржаргал, Д. Болд-Эрдэнэ, Механик 4-р курсийн Э. Жавхлан  нар Японы болох JAL болон АNA-д дадлага хийх шалгаруулалтад тэнцжээ.

Дээрх оюутнуудаас “Машины гэмтэл тодорхойлогч” бүтээсэн “Alpha tech” багийн ахлагч Б.Дөлгөөн, Хиймэл оюун ухаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” төхөөрөмж бүтээсэн “Safe focus” багийн гишүүн Д.Төгсбилэг нар баг хамт олны хамт Японы DCON 2023 болон Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Инновацын эзэд” тэмцээнд амжилттай оролцож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.