"Эргэж ирэхгүй намар” УСК Европ, Ази тивийн үзэгчдийн хүртээл болно

"Эргэж ирэхгүй намар” УСК Европ, Ази тивийн үзэгчдийн хүртээл болно

Өнгөрсөн жил Оскарын шагналд өрсөлдөхөөр шалгарсан “Эргэж ирэхгүй намар” Монголын бүрэн хэмжээний уран сайхны киног “Asian Shadows” кино борлуулалтын агентаар дамжуулан Европ, Ази тивд түгээх гэрээ байгуулжээ.

Зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэгээс сэдэвлэж, жүжигчин Б.Амарсайханы найруулсан энэхүү кино өнгөрсөн жил Ванкуверын олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн бол дараа нь Миланы “FESCAAL” наадмаас мөн л үзэгчдийн шагналын эзэн болжээ. Түүнчлэн Миланы “Miworld Young” кино наадмын хоёр шагналыг хүртсэн байна. Үүнээс гадна, Түнтүүлэй хүүгийн дүрд тоглосон Г.Тэнүүн-Эрдэнэ "Fribourg IFF" наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртжээ.

Энэхүү киног “Officine UBU” компани Итали улс болон итали хэлээр ярьдаг нутаг дэвсгэрт гаргах бол Тайваньд үзүүлэх зөвшөөрлийг "Joint Entertainment" компани авсан байна.