СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гараашнаас автомашинаа гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гараашнаас автомашинаа гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Гараашийн үүдэнд бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллага энэ сарын 8-ны өдөр "Эмэгтэй жолооч гараашийн үүдэнд хүн мөргөлөө" гэх дуудлагыг 13.00 цагийн орчимд хүлээн авсан аж. Дуудлагын дагуу цагдаагийн газар шалгахад 51 настай эмэгтэй 66 настай эрэгтэйг автомашинаар мөргөн, амь насыг нь хохироосон байжээ. Уг хэрэг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд болсон аж. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө