Жүжигчин У.Цогтбаярыг цагдан хорихоор болжээ

Жүжигчин У.Цогтбаярыг цагдан хорихоор болжээ

Жүжигчин У.Цогтбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан хэргээр шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнд холбогдох зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн Зөрчлийн тухай хуулийн дагуу долоо хоног баривчлах шийтгэл оноожээ. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Нэг өдрийн дотор гурван байцаагч солигдож, хэд хоног ийнхүү цагдан хоригдохоор боллоо. Би хоригдоод гарч ирсэн ч, хэзээ ч "Засгийн газрыг сайн ажиллаж байна. Ерөнхий сайд мундаг байна" гэж хэлж чадахгүй. Намайг хууль зөрчөөгүйд та бүхэн итгээрэй. Өнөөдөр уг нь миний хүүгийн төрсөн өдөр байсан юм. Маш олон ажил төлөвлөсөн байсан ч харамсалтай байна. Бүх залуусыг талбай дээр очоод жагсаасай гэж урилмаар байна. Хоёр өдөр Хан-Уул дүүргийн цагдаа нарын хяналтанд байсан учир талбай руу явж чадсангүй. Харамсаж байна. сайхан цаг ирэх болтугай” гэжээ.

Т.Бямбажаргал