Судлаач Ж.Очирхуяг дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, монгол судлаачийн нэрээр нэрлэлээ

Судлаач Ж.Очирхуяг дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, монгол судлаачийн нэрээр нэрлэлээ

Бид өмнө нь Social ID буландаа Монголын цор ганц аалз судлаач, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Экологич Жаргалсайханы Очирхуягийг онцлон ярилцаж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: 

Түүний хувьд энэ чиглэлээр Монгол Улсад эрдмийн зэрэг хамгаалсан дөрвөн аалз судлаачийн үргэлжлэл болж энэ төрөл зүйлийн судалгааг хийхийн зэрэгцээ дэлхийд байхгүй шинэ төрөл зүйл нээнэ ажиллаж байсан юм. Тэрбээр 2021 онд сургуулиа төгсөж Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд ажиллаж өдгөө 250 гаруй зүйлийн аалзыг тодорхойлон судалж, 50 мянга гаруй аалзыг олж хадгалсан билээ.

Тэгвэл олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож буй энэ өдөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ.

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу энэхүү шинэ зүйлийг МУИС-ийн профессор, багш Б.Болдгивын нэрээр буюу Coreodrassus boldgivi хэмээн нэрлэхээр болсон байна. Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг аж. Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.