Ж.Мөнхбат аваргын дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэнэ

Ж.Мөнхбат аваргын дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэнэ

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монгол Улсын даяар дуурьсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын алдар гавьяаг дурсаж, хөшөө дурсгалыг аймгийн төв Зуунмод хотноо мөнхжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 
 
Тэгвэл өчигдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 3-ны Балжиннямтай билигт сайн өдөр домогт аваргын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ болжээ. Ёслолын арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, аваргын гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, аймгийн БТСГ-ын хамт олны төлөөлөл оролцсон байна.