Цэргийн албанаас оргосон хугацаат цэргийн алба хаагчийг айлд нуугдаж байхад нь олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ

Цэргийн албанаас оргосон хугацаат цэргийн алба хаагчийг айлд нуугдаж байхад нь олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ

Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангиас энэ сарын 19-ны шөнө шинээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагч оргосон хэрэг гарчээ.

Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр тус ангид татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагч тухайн өдрийн 21 цаг 40 минутын орчимд салаан даргаасаа "бие засах" зөвшөөрөл авч яваад, улмаар хашаа давж зугтсан байжээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 15 минутад ирсэн аж. Улмаар цагдаагийн байгууллага болон цэргийн ангийн алба хаагчид Баян-Өлгий аймгийн 0165-р цэргийн ангиас оргосон цэргийг эрэн хайх ажиллагааг явуулсан байна. 

Ингээд тухайн оргосон цэргийн алба хаагчийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт айлд нуугдаж байхад нь олж тогтоожээ. Өдгөө хугацаат цэргийн алба хаагч оргосон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 




Өнөөдөр бар өдөр

50 минутын өмнө