ВИДЕО: Шуурганд уруудсан 600 гаруй адуу уурхайн ухсан нүхэнд унаж үхсэн байжээ

ВИДЕО: Шуурганд уруудсан 600 гаруй адуу уурхайн ухсан нүхэнд унаж үхсэн байжээ

Сүхбаатар аймагт "Дорнын чулуулаг" ХХК-ийн Нүүрстэйн уурхайн ухсан нүхэнд шуурганаар уруудсан олон тооны адуу унаж үхсэн талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. 

Урьдчилсан тооцооллоор тухайн нүхэнд хамгийн багадаа 500-600 адуу болон тоон тодорхойгүй үхэр, хонь, ямаа унасан байх магадлалтайг нутгийн малчид хэлж буй юм. Тухайлбал, тус аймгийн Асгат суманд 17 малчин өрхийн адуу унасныг тогтоожээ. Одоогийн байдлаар Асгат сумаас ажлын баг гарч, тухайн уурхайд ажиллаж байгаа бөгөөд нутгийн малчидтай хамтран үхсэн адуунуудыг татаж гаргах, им тамгаар нь ялгаж таних ажил хийж байна. Тухайн уурхай нь Асгат, Сүхбаатар сумын зааг, Асгат сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. 

ҮЗЭХ: