Сар шинийн барилдаанд оролцоод допинг илэрсэн бөх "Б сорьцын шинжилгээ"-гээ өгөөгүй тул нэрийг нь зарлахаар болсон байж магадгүй байна

Сар шинийн барилдаанд оролцоод допинг илэрсэн бөх "Б сорьцын шинжилгээ"-гээ өгөөгүй тул нэрийг нь зарлахаар болсон байж магадгүй байна

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу гарч, нэг бөхөөс допинг илэрсэн. 

МҮБХ хуулийн дагуу допинг илэрсэн бөхөд энэ талаарх мэдээллийг өгч улмаар тухайн бөх хүсвэл 14 хоногийн дотор Б сорьцыг шинжлүүлэх учиртай. Гэсэн ч МҮБХ нь тухайн бөхтэй холбоо барьж чадаагүй учир хариуг танилцуулаагүй байсан юм. Харин Монголын үндэсний бөхийн холбоо энэ сарын 7-ны өдөр допинг хэрэглэсэн бөхийн гэр бүлд энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн бөх үүнээс 14 хоног хоногийн дотор эхний шилжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх учиртай. Тэгвэл Сар шинийн бөхийн барилдаанд шөвгөрч, улмаар допингийн шинжилгээ нь эерэг гарсан бөх Б сорьцоо шинжлүүлэх эсэх талаараа Монголын Үндэсний бөхийн холбоонд мэдэгдээгүй байж магадгүй байгаа аж. Тиймээс хуулийн дагуу тухайн бөхийн нэрийг зарлахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

Допинг илэрсэн бөх Б сорьцоо шинжлүүлэх хугацаа өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр дуусчээ. Тиймээс бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай холбогдох гэсэн боловч тэрбээр хариу өгсөнгүй.