БИДНИЙ ТУХАЙ: "Э.Макрон, У.Хүрэлсүх нар геостратегийн асуудлаар ярилцаж, оройн зоог барина" гэж мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Э.Макрон, У.Хүрэлсүх нар геостратегийн асуудлаар ярилцаж, оройн зоог барина" гэж мэдээлжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макроны манай улсад хийж буй айлчлал албан ёсоор эхэллээ. Тодруулбал, дөнгөж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгч Э.Макроны Сүхбаатарын талбайд угтан авлаа. Тэгвэл euro.dayfr.com сайтад Э.Макроны манай улсад хийж буй айлчлалын талаар мэдээлэл гарчээ.

Тус мэдээлэлд, “Ням гарагт буюу тавдугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Улаанбаатарт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй геостратегийн асуудлаар ярилцаж байна. Хятад, Орос хоёрын дунд оршдог Монгол Улс бол Францын ерөнхийлөгчийн хувьд сорилттой, тайван байдлаас хол байгаа орон юм.

Японы Хирошима хотод болсон Их-7-гийн уулзалтын дараа Э.Макрон Улаанбаатарт түр саатаад Франц руу буцна. Тэрээр ням гарагийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй оройн зоог барихаар болсон тухай Монгол дахь Францын ЭСЯ-ны цахим хуудаст мэдээлсэн байна.

Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, олон нийтийн аюулгүй байдал, сансрын салбар, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тэр байтугай спорт гэх мэт олон сэдвээр ярилцах аж.  Мөн Ерөнхийлөгч Э.Макрон 13 дугаар зуунд монголчуудыг байлдан дагуулж байсан Чингис хааны музейд зочлох юм. Энэ үеэрээ тус музейн нэгэн хэсгийг “түр зээлж” Францын Nantes хотод ирэх 10 дугаар сард болох үзэсгэлэнд хэрэглэх юм” гэж мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.