Парламентын сэтгүүлчдээс УИХ-ын тамгын газарт шаардлага хүргүүллээ

Парламентын сэтгүүлчдээс УИХ-ын тамгын газарт шаардлага хүргүүллээ

Парламентын сэтгүүлчид Улсын Их Хурлын тамгын газарт  шаардлага хүргүүллээ. Тэд шаардлагадаа "УИХ-ын чуулганы хуралдаан, үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журамд заасны дагуу сэтгүүлчид чуулганы хуралдааны танхимд зөөврийн компьютертэй ажиллах эрх нь нээлттэй ч энэхүү эдэлж чадахгүй байгаа.

Цаашлаад сонин, сайт, радиогийн сэтгүүлчид өрөөгүй байгаа. Иймд УИХ-ын даргын 72 дугаар захирамжийн 2, УИХ-ын хуралдаан, УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын 7.1-т заасан үүргээ биелүүлж, журмын зөрчлийг УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтээс өмнө арилгахыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс шаардаж байна" гэжээ.