Аюул учруулах эрсдэлтэй гурван краныг буулгах албан даалгавар өгчээ

Аюул учруулах эрсдэлтэй гурван краныг буулгах албан даалгавар өгчээ

Нийслэлийн хэмжээнд барилгын талбайд угсрагдсан 276 цамхагт кранаас 84 кранд үзлэг, шалгалт хийжээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамнаас "Шалгалтад хамрагдсан 53 аж ахуйн нэгж байгууллагын 84 кранаас 16 кран ашиглах зөвшөөрөлгүй байсан. Харин долоон кран ашиглагдаагүй удаан хугацаанд зогссон байна. Мөн краны суурийн металл хийцэд зэврэлтээс сэргийлж хамгаалах арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн цамхагт кранд тавигдах аюулгүй байдлын шаардлагыг баримтлаагүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд болзошгүй аюул учруулах эрсдэлтэй байгаа гурван краныг буулгах хугацаатай албан даалгаврыг өгсөн.

Үүнд:

  • Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт "MCS Property" ХХК-ийн ICC tower барилгад 2014 онд угсрагдсан УБД-1994 дугаартай 14 тонны даацтай цамхагт кран
  • Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын урчуудын эвлэлийн захиалгатай "Асар-Өргөө" ХХК-ийн гүйцэтгэж буй орон сууцны 16 давхар барилгад 2015 онд угсрагдсан QTZ-40 маркийн кран,
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны 15 дугаар барилгад "Шинэ эрин угсралт" ХХК-ийн УБД-2111 дугаартай, QTZ-80 маркийн краныг тус тус буулгана" гэв.