Б.Нарангэрэл: Зөвхөн солонгос гэлтгүй бүх төрлийн түргэн хоол хийж, энэ соёлыг Монголдоо түгээгээсэй гэж хүсэж байна /ВИДЕО/

Б.Нарангэрэл: Зөвхөн солонгос гэлтгүй бүх төрлийн түргэн хоол хийж, энэ соёлыг Монголдоо түгээгээсэй гэж хүсэж байна /ВИДЕО/

iSee.mn мэдээллийн сайт БНСУ-ын гудамжны хоолны соёлыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй Б.Нарангэрэлийн явуулын хоолны газраар зочилж, түүнтэй ярилцлаа.

Түүний хувьд Солонгол Улсад 10 гаруй жил ажилласан туршлагадаа үндэслэн явуулын хоолны газрыг Монголд дэлгэрүүлэхээр үйл ажиллагаагаа эхлээд байгаа билээ.

ВИДЕО: 

Тэрбээр “Жилийн өмнө эх орондоо ирж явуулын хоолны машинаа хийсэн аж. Улмаар төрөл бүрийн түргэн хоол хийж үйлчилж байсан ч цагдаад хөөгдөх гэхчлэн асуудлууд тулгарсан учир бүх төрлийн бичиг баримтаа бүрдүүлж  Нийслэлээс явуулын хоолны газар ажиллуулах албан ёсны эрхээ авчээ.

Мөн түргэн хоолны газарт хүмүүс догбуги, үдэн их асууж ирдэг байсан учир энэ чиглэлээр хоол хийх болсон. Давуу тал нь солонгост байхдаа энэ чиглэлийн хоолны газруудад ажиллаж байсан учраас яг тус улсын хоолны жороор хийх болсон. Нээсэн цагаас эхлээд хүний хөл хөдөлгөөн тасрахгүй урт дараалал үүсгэн үйлчлүүлж байгаа бүх хүмүүстэй баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Бас удаан хүлээлгэж байгаад уучлаарай” гэсэн юм.

Түүнчлэн олон хүнд үйлчлэхийн тулд уг газраа томруулах тухайгаа хэлж, өөр олон залуус энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Харин үйлчлүүлэгчдийн хувьд “Амттай, үнэ боломжийн байсан учир найзуудаа, гэр бүлийнхээ дагуулж дахин үйлчлүүлж байна. Ийм газар олон байвал дараалал үүсэхгүй гоё л байна” гэж байлаа.

ФОТО: