ШУУРХАЙ: Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар байнгын хороод хуралдаж байна

ШУУРХАЙ: Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар байнгын хороод хуралдаж байна

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д хүргүүлсэн. 

Энэ дагуу өнөөдөр /2023.03.29/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, ерөнхий прокурорын саналыг хүлээж авсан юм. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хүлээж авах зүйтэй гэдэгт санал нэгдсэн. 

Тэгвэл яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх асуудлаар шийдвэр гаргана. Байнгын хороодын хуралдаанд дээрх гурван гишүүн тайлбар хийх бөгөөд ерөнхий прокурор мөн мэдээлэл өгөх юм. Шийдвэрийг эргэн мэдээлэх болно. Ташрамд дурдахад, маргааш /2023.03.30/ УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хурааснаар асуудлыг эцэслэх юм.