ТЦА: Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон 39 зөрчлийг илрүүлжээ

ТЦА: Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон 39 зөрчлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг гуравдугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнийн хугацаанд Нийслэлийн 9 дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Сүхбаатар, Хэнтий, Ховд зэрэг 10 аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.

Нийт 257 цэгт, 571 алба хаагч, 82 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. Тус шалгалтын ажиллагаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 зөрчил, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 39 зөрчил илрүүлсэн байна. Мөн эрэн сурвалжлагдсан 17 хүн, эд зүйлсийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.